ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ММЖ КАПИТАЛ ХХК нь бүтээн байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ашигтай бизнес төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилладаг. Өнгөрсөн хугацаанд доорхи төслүүдэд хөрөнгө оруулалт хийж амжилттай хэрэгжүүлсэн.

  • 2010 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд хоногт 15 тонн ноос, ноолуур угаах, 600 кг ноолуур самнах, баглах, 3200 мкв агуулах зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Уг үйлдвэрийн үйл ажиллагааг эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэл рүү өргөжүүлэхээр 2-р шатны төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  • 2010 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын цахилгааны хангамж хүрэлцээгүй айл өрхүүдийг цахилгааны эх үүсвэрт холбох 7,8 км 10 киловатын ЦДАШ, гудамжны гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж 1200 өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбов.
  • 2011 онд Баянзүрх дүүргийн Зүүн уулын Үерийн хамгаалалтын системийн барилга байгууламжийг шинээр барих эхний ээлжийн 4,5 км ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн олон айл өрх, аж ахуйн нэгжийг үер усны эрсдэлээс ангижруулсан олон нийтийн талархалыг хүлээсэн бүтээн байгуулалт болсон. Энэ ажлын хүрээнд Төмөр зам доогуурхи үерийн ус өнгөрүүлэх хоолойг суурилуулахдаа хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан төмөр замын хөдөлгөөний үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хийсэн нь манай компаний нэр хүндийн хэрэг байсан бөгөөд үргэжлүүлэн захиалагчийн хүсэлтээр шинээр барих Зүүн уулын ҮХБ /үерээс хамгаалах байгууламж/-ын 2- ээлжийн 8,2 км ажлыг хийж гүйцэтгэж байна.
  • 2012 онд Баянзүрх дүүргийн 21-р хороонд 36 м гүүрийн ажлыг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд 25 м өндөр, бүх хороодын байрны өмнө 15 м өндөр төрийн далбайны төхөөрөмжийг суурилуулж гүйцэтгэсэн.
  • 2013 онд ХанУул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 120 айлын "САРУУЛ ӨГЛӨӨ" хотхоны орон сууцыг барьж ашиглалтанд оруулав.